Байгууллагын хог хаягдлын менежментийг датагаар удирдана
Ангилан ялгалт, цуглуулалт, тээвэрлэлт, дахин боловсруулалтаас эхлээд ESG тайлан хүртэл — хог хаягдлын бүх асуудлыг иж бүрэн, мэргэжлийн түвшинд шийдвэрлэнэ.
Хог хаягдлын менежментийг шинэ түвшинд
«Урбан Солид Вэйст Менежмент» ХХК нь хог хаягдлын ангилан ялгалт, цуглуулалт, тээвэрлэлт, дахин боловсруулалт болон эцсийн устгалын үйл ажиллагааг нэгдсэн уялдаатайгаар зохион байгуулдаг мэргэшсэн компани юм.
Бид хог хаягдлын бүхий л үе шатанд олон улсын стандартыг нэвтрүүлж, «Хоггүй Монгол» улсыг бий болгоход өөрсдийн мэдлэг, туршлага, дэвшилтэт шийдлээ зориулж байна.
- 20–25 жилийн салбарын туршлагатай удирдлага
- ЖАЙКА, UNIDO, АХБ, Дэлхийн банкны төслүүдийн туршлага
- Хог хаягдлын тоо хэмжээ, бүтцийг хэмжсэн баримтат тайлан
Хог хаягдлын менежментийн цогц шийдэл
Бид хог хаягдлын менежментийн дөрвөн үндсэн чиглэлээр иж бүрэн үйлчилгээ үзүүлж байна.
Ангилан ялгалт, цуглуулалт, тээвэрлэлт
Битүүмжилсэн зориулалтын тээврээр тогтмол хуваарьт цагаар хог хаягдлыг цуглуулж, эх үүсвэр дээр нь 5–7 төрлөөр ангилна.
Дахин боловсруулалт, эцсийн устгал
Ангилсан хуурай хог хаягдлыг дахин боловсруулалтын үйлдвэртэй холбож, дугуй эдийн засгийн эргэлтэд оруулна.
VIP менежментийн үйлчилгээ
Захиалагчийн хог хаягдлын аудит, сар бүрийн тайлан, ESG-д бэлэн баримтжуулсан мэдээллийг иж бүрэн гаргаж өгнө.
Орон нутгийн зөвлөх үйлчилгээ
Төвлөрсөн хогийн цэгийг стандартад нийцүүлэх ТЭЗҮ, мастер төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн зөвлөх үйлчилгээ.
Зөвхөн тээвэрлэгч биш — мэдээлэлд суурилсан түнш
Бид уламжлалт тээвэрлэлтийн компаниас ялгаатай нь захиалагч байгууллагын хог хаягдлын бүхий л асуудлыг иж бүрэн шийдвэрлэнэ.
Олон улсын стандарт
ЖАЙКА, UNIDO, АХБ, UNEP-ийн төслүүдийн бодит туршлага.
Бодлогын мэдлэг
Хог хаягдлын тухай хууль, журам боловсруулсан баг.
ESG-д бэлэн
Тогтвортой хөгжлийн тайланд шууд ашиглах мэдээлэл.
Шинжлэх ухаанч
Хог хаягдлын тоо хэмжээ, бүтцийг тогтмол хэмждэг.
Онцлох төсөл — CU сүлжээ дэлгүүр
«Премиум Нэксус» ХК (CU сүлжээ дэлгүүр)
2025 оны 02 дугаар сараас эхлэн CU сүлжээ дэлгүүрүүдийн хог хаягдлыг иж бүрэн менежментийн түвшинд хариуцан ажиллаж байна.
- Цуглуулсан хог хаягдлын 49%-ийг эдийн засгийн эргэлтэд оруулсан
- Шөнийн цагаар тогтмол хуваарьт цагаар цуглуулж тээвэрлэнэ
- Сар бүр ESG тайланд зориулсан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө
«Хог ангилцгаая» нийтийн өдөрлөг
Дэлхийн банкны санхүүжилттэй төслийн хүрээнд иргэдэд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах ач холбогдлыг таниулсан.
иргэн идэвхтэй оролцсон
хог хаягдлыг ангилан ялгасан
хуванцар сав, лааз тушаасан
хүнд видео контент хүрсэн



Туршлагатай удирдлага
Хог хаягдлын менежментийн салбарт 20–25 жил тасралтгүй ажилласан мэргэжилтнүүд.

